ЗДТГ-ын дарга нарыг сэлгүүлэн ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас сумдын ЗДТГ-ын дарга нарыг сарын хугацаатай сэлгүүлэн ажиллуулж байна.
Учир нь нэг суманд, нэг байгууллагад олон жил ажиллах нь ажилдаа дасаад хэвийн байдалд орчихдог төдийгүй ажлын хариуцлага сулрах, зөрчил гаргах нөхцөл бүрддэг аж.
Тиймээс сумдын ЗДТГ-ын дарга нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах, туршлага солилцох, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, орон нутгийн амьдралын онцлогоос суралцах,шинэ санал санаачилга гаргаж, бүтээлчээр ажиллуулах зорилгоор албан тушаалтнуудыг сэлгүүлэн ажиллуулж байгаа юм байна.
Тус аймаг 14 сум, 64 багтай.

Х.Эрдэнэбулган