Олз омог дүүрэн орон нутгийн сэтгүүлчдийн форум
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүл зүйн салбарын салаа мөчир болсон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод дөрөвдүгээр сарын 16-наас 19-нд чууллаа.
МСНЭ-ээс санаачилгаар Орхон аймагт зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д эх орны өнцөг булан бүрээс хэвлэл мэдээллийн салбарын 160 орчим төлөөлөгч оролцсон. Сэтгүүлчдийн баг эхний өдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт” хивс, лед гэрлийн үйлдвэрээр оров.
“Эрдэнэт” үйлдвэр 30-40 жилийн нөөцтэй

Дөч гаруй жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн нөөцийн тодотголыг гурван удаа хийжээ.
1972, 1991, 2016 онд үйлдвэрийн нөөцийг судалж шинээр тогтоосон байдаг аж. Уурхайн үйл ажиллагааны талаар “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн ил уурхайн тэргүүлэх геологич, Геологийн албаны дарга Б.Ганбат “Биологийн нөөцийн хувьд хоёр тэрбум 36 сая төмрийн хүдэр, үүнээс 1.4 тэрбум орчим нь үйлдвэрлэлийн нөөц.
Удахгүй Эрдэнэт үйлдвэрийн төвийн болон баруун хойд хэсгийг хамарсан уурхайн ТЭЗҮ боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байгаа.Манай үйлдвэрт нийт 10 экскабатор,зургаан өрмийн машин ажиллаж жилд 23 сая метр куб сая уулын ажил хийж, үүнээс уулын баяжуулах үйлдвэрт 31 сая тонн хүдрийг 0480 агуулгатай нийлүүлдэг.
Ил уурхайд 470 орчим уурхайчид гурваас дөрвөн ээлжээр ажиллаж баяжуулах үйлдвэрийг хүдрээр хангаж буй” гэлээ. Тус үйлдвэр жилдээ 31 сая тонн хүдэр олборлож, 600 мянган тонн орчим баяжмал гаргадаг. Мөн 130 гаруй мянган тонн зэс, 4000-4500 тонн молибденийн баяжмал гаргаж урд хөрш рүү экспртолж буй ажээ.
Б.Ганбат инженерийн хэлснээр үйлдвэр цаашдаа олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй төдийгүй тогтоосон нөөцийн хэмжээнд тооцоолоход 30-40 жил ажиллах боломжтой аж. Мөн цаана нь судлагдаагүй орд газар ч байгаа гэсэн. Монголын топ 100 аж ахуй нэгжийг тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэр 2017 онд улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Эх орны үйлдвэрийн лед гэрлээр байгууллагаа гоёоорой
Импортын барааг орлох, эх орондоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2014 оны есдүгээр сард гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан гэрлийн үйлдвэр эдүгээ 16 хүнийг ажлын байраар хангаж, зах зээлээ тэлж 21 аймагт бүтээгдэхүүнээ борлуулдаг болжээ.
Манайх “Гудамж талбайн гэрэлтүүлэг, хувь хүний, байгууллага аж ахуй нэгжийн хэрэгцээ, зар сурталчилгааны гэрэл, электроникийн, автоматжуулалтын гээд нийт 32 төрлийн гэрэл үйлдвэрлэж улсынхаа зах зээлийн гурван хувийг хангадаг.
Удахгүй шинэ үйлдвэрийн барилгаа барьж ашиглалтад оруулснаар автомат горимд шилжиж зах зээлээ хоёр дахин өсгөх боломжтой болно” гэж “Анд -Энерги” үйлдвэрийн мастер Х.Батсуурь ярина лээ. Бүтээгдэхүүний үнэ зах зээлийн дунджаас ялимгүй өндөр хэдий ч цахилгаан бага зарцуулдаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ баталгаа гаргадаг, хэрэглэгчээс шалтгаалаагүй эвдрэл гэмтлийг засварладаг нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж чаджээ.
Суурьшмал соёл иргэншлийн хот Эрдэнэт

Хэдэн жилийн өмнө очиж байсан Эрдэнэтэд эргээд хөл тавихад өнгө зассан харагдана. Олон шинэ хороолол, гудамж талбай сүндэрлэжээ. ХХ зуунд монголчуудын бүтээсэн суурьшмал соёл иргэншлийн нэгэн нүүр царай. ”Эрдэнэт” гэх том үйлдвэрийн хаялгаар өсөж өндийсөн хотод 100 гаруй мянган хүн аж төрж, том үйлдвэрийг дагасан ханган нийлүүлэгчид, жижиг бизнесүүд цэцэглэж хүн бүр чөлөө завгүй ажиллана.
Хотын соёл, хотын иргэн гэх энгийн хэрнээ гүн гүнзгий агуулга бүхий ойлголт Орхон аймгийн иргэдэд илт мэдрэгддэг. Учир нь Эрдэнэт манай улсын гурав дахь томоохон хот юм. Жишээ татахад бусад аймгуудад жилийн хөрөнгө оруулалт нь хэдэн арван тэрбумаар тоологддог бол Эрдэнэт хотод зөвхөн 2017 онд хоёр орчим их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэж аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Батлут онцолсон.
Х.Мандахбаяр: Хараат бус сэтгүүл зүй амин чухал асуудал нь сэтгүүлчийн цалин

Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн.Тэрээр Монголын Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжлийн төлөө цаг зав гаргаж эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бид нэгэн зорилгын дор нэгдэж хамтын ажиллагаа, халуун сэтгэлээр сэтгүүл зүйн салбарын хөгжлийг нэгэн шатаар дээшлүүлж чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хараат бус сэтгүүл зүйн хамгийн том үндсийн үндсийг бид өөрсдөө олж харах цаг ирсэн.Өөрөөр хэлбэл хараат бус сэтгүүл зүй амин чухал асуудал нь сэтгүүлчийн цалин хөлстэй холбоотой.
Сэтгүүлчийн цалин хөлс, санхүүжилт, төсөл хөтөлбөр ярихгүйгээр сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны шинэ үе шат, шинэ хөгжлийг ярих хэцүү. Сэтгүүлчийн цалинг өсгөхийн тулд редакцын санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс улсын болон орон нутгийн төсвөөс, олон улсын байгууллагаас, бизнесийн байгууллагаас санхүүжилт татдаг чадвартай болох хэрэгтэй.
Сэтгүүлчийн цалинг өсгөнө гэдэг үндэсний сэтгүүл зүйн хараат бус байдлыг дээшлүүлж байгаа хэрэг. Сайн ч муу ч бид сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл аваад ирсэн. Энэ салбарын ахмадууд, буурлууд маань бидэнд энэ үеийг авчирч өгсөн юм. Энэ уулзалт маань бидэнд маш олон зүйлийг бодогдуулсан, өсөж дэвжихийн эрмэлзэл дүүрэн, үр дүнтэй уулзалт байх болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Орон нутгийнхан хөрөнгө санхүүгээ өсгөх талаар номын дуу сонсов

Форумын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар “Монгол Улс болон Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид “Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол Харилцаа холбооны Зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд харилцаа холбооны технологийн асуудал, телевизийн суваг, дахин дамжуулах үйл явц зэрэг асуудлаар ярилцсан.
МСНЭ-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Элбэрэл байгууллагын маркетинг, олон улсын байгууллагад хэрхэн төсөл хөтөлбөр бичих тухай, санхүүгийн асуудлаа хэрхэн дээшлүүлэх тухай,Үндэсний маркетингийн холбооны Ерөнхий нарин бичгийн дарга Т.Мөнхбаяр маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь сэдвээр тус тус сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм.
Мөн гэрийн даалгавар болгож аймаг тус бүр нэг бизнес болон маркетингийн зэрэг төлөвлөгөө боловсруулж тавдугаар сарын 02-03-нд болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн уулзалт, семинарын үеэр танилцуулахаар болсон.
Мөн уулзалтын гурав дахь өдөр сонины дизайныг сайжруулах, радиогийн хөтлөгч, телевизийн зураглаач, эвлүүлэгч найруулагчийн төрөлжсөн сургалт үргэлжилсэн бол дараа нь МСНЭ-ийн ерөнхийлөгчтэй аймгуудын салбар зөвлөлийн дарга нар хариуцлага, үр дүнгийн гэрээ байгуулсан.
Ийнхүү Монголын сэтгүүл зүйн салбарыг орон нутагт түүчээлэн авч яваа, орон нутагтаа бүтээж туурвиж яваа сэтгүүлчид, зураглаачид, менежерүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд нэгэн цагт чуулж шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, нэгийг бодож хоёрыг тунгааж, өөр хоорондоо уулзаж учирч, илүү дотносож, найз нөхөд бололцон, олз омог дүүрэн нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залсан билээ.

Х.Эрдэнэбулган