Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-22 22:25:05
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багийн Иргэний нийтийн хурал дөрөвдүгээр сарын 21-нд Сайншанд суманд болж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Сайншанд суманд 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэв.
Нарлаг шанд хороололд спортын томоохон задгай талбай, явган хүний замтай болох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийг нэмэх,хашаагүй өрхийг хашаажуулах, худаг шинээр гаргах зэрэг ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй хэмээн үзсэн байна.
Мөн Сайншанд сумын ЗДТГ болон хоёрдугаар багийн Ажлын албанаас хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, бодлого шийдвэрийг танилцуулсан. Тус сумын хоёрдугаар багт 2017 онд Иргэдийн хөгжлийн төв, халуун ус, авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийсэн бол 2018 онд Иргэдийн хөгжлийг дэмжих жил, Хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын хүрээнд “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулъя” аяны хүрээнд тохижилт үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган

Related news