Авто машины бартаат замын уралдаан Сайншандад болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. “Хилэнц кросс-2018” авто машины бартаат замын уралдаан Сайншанд хотод тавдугаар сарын 03-нд боллоо. Энэхүү тэмцээнийг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой угтсан бүтээлч ажлын нэг болгож аймгийн ЗДТГ, “Мөнгөн шонхор” авто клубтэй хамтран зохион байгуулжээ.
Эр зориг, хурд, тэсвэр тэвчээр, овсгоо самбаа шаардсан тэмцээнд 40 гаруй тамирчин оролцсоноос “Pixel photo” клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар тэргүүн байрт шалгарав. Дэд байрт “Төмөрт хүлэг” клубын тамирчин Э.Батнайрамдал, гутгаар байрт “Төмөрт транс” клубын тамирчин спортын мастер Б.Төрмөнх, дөрөвдүгээр байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын тамирчин Г.Элдэв-Очир, тавдугаар байрт “Champions” клубын тамирчин спортын мастер н.Гомбодорж нар шалгарч мөнгөн шагналаар шагнуулав.
Говь нутгийн элсэрхэг, тоосжилт ихтэй, сул хөрстэй газарт уралдахад сонирхолтой хэрнээ тамирчнаас авхаалж самбаа ихээхэн шаардаж байсныг оролцогчдын төлөөлөл хэлж байлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцохдоо 2019 онд улсын аварга шалгаруулах авто машины бартаат замын уралдааныг Дорноговь аймагт зохион байгуулах болсныг дуулгалаа.
Х.Эрдэнэбулган