У.Хүрэлсүх: Дорноговь төмөр зам, нефтийн үйлдвэр, чөлөөт бүсээ дагаад хөгжих ирээдүйтэй
Дорноговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт зургадугаар сарын 21-22-нд албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, орон нутгийн бүтээн байгуулалттай танилцах, нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцох, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, нарны цахилгааны станцын нээлтэд оролцох юм.
2534 days