Орос багш нар Замын-Үүд суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн зургаан багш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 11 нэгдүгээр сарын 18-наас эхлэн 14 хоногийн хугацаатай ажиллаж байна.
Орос багш нар Замын-Үүдийн нэг,
хоёрдугаар сургуулийн багш нартай уулзаж багшлах заах аргын талаар туршлагаа
хуваалцаж хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг
“Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд боловсролын салбарыг дэмжих,
мэдлэг боловсролтой хойч ирээдүйг бий болгох үүднээс аймгийн ИТХ-аар
“Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Хөрш орноосоо суралцъя” зэрэг
богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Хөрш орныхоо багш нарыг урьж ажиллуулж байгаа нь дээрх
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажил аж. Дорноговь аймаг, ОХУ-ын Эрхүү хот хоорондын
хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш,
мэргэжилтэн болон VII-XII ангийн 33
сурагч, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотод аялсан байдаг.