Гаднаа нарлан суух сүүдрэвчтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 13:24:39

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн иргэд гаднаа нарлан суух сүүдрэвч, багачууд нь чөлөөт цагаа өнгөрөөх  тоглоомын талбайтай боллоо.

Багийн Иргэний нийтийн хурлаар эрэмбэлсэн тоглоомын талбай  байгуулах ажлыг 2018 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 148.2 сая төгрөгөөр Осо Констракшн ХХК гүйцэтгэсэн юм.

Тоглоомын иж бүрдлээс гадна хүүхдийн чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, бага насны хүүхдийн тоглоом, сагсны талбай, элсний талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэрэг ажлууд багтсан байна.

Мөн сагсны талбайн шалыг орон нутагт анх удаа зориулалтын тоног төхөөрөмжөөр, өнгөлгөө хийж  суурилуулсан нь онцлог болжээ.


Related news