Дорноговьд хонь, үхрийн махны үнэ өсчээ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хонь, үхрийн махны үнэ эрс өсчээ. Сайншанд сумын махны төрөлжсөн худалдааны дэлгүүрүүдэд нэг кг хонины махны үнэ дунджаар 6667 төгрөг, ямааны нэг кг ястай мах дунджаар 5667 төгрөг, үхрийн цул мах нэг кг нь 9500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх саруудад хонины мах 4000-4500 төгрөгийн үнэтэй байсан юм.
2605 days