Ахмад зохиолч А.Шартолгой МУСГЗ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, ахмад зохиолч Авидын Шартолгой Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа. Тэрээр 1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Тоосгон гэдэг газар мэндэлжээ.
1957 оноос утга зохиолын ертөнцөд нэвтэрч уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 1969 оноос "Жанжны даалгавраар","Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг бичиж тоглуулсан байна. Мөн 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг өгүүллэгийн номоо хэвлүүлсэн.1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн уншигчдаа барьсан авьяас билэгт ахмад уран бүтээлч юм.
Мөн Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, "Нацагдоржийн шагнал", "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулж байжээ. Сүүлийн 10 гаруй жил говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдрал үран бүтээлийг судалж "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны зохиол бичсэн бөгөөд "Ноён гэгээний тууж", "Говийн Ү ноён хутагт Лувсанданзанравжаагийн амьдралын мөчлөг" зэрэг уран бүтээл туурвижээ.
Дорноговийн домогт хүмүүсийн амьдралын тухай "Туульсын цэнхэр хязгаар", ноён Хутагтын амьдралын онцлогийг харуулсан дан драмын найраглалын ном түүний бүтээл юм. Өвгөн зохиолчийн "Саранхөхөө" дуулалт жүжиг нь драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмын гран при шагналыг авч байсан. Ийн ахмад зохиолч А.Шартолгой Дорноговийн зохиолчдын хамгийн отгон гавьяат болж байна.

Х.Эрдэнэбулган