Хуучин барилгуудыг засварлаж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-18 14:12:24
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Саншанд сумын ЗДТГ-аас хуучин барилгуудын гаднах өнгө үзэмжийг сайжруулах, дээврийг засварлаж байна.
Дээрх ажлын хүрээнд тендерт шалгарсан компани Сайншанд сумын 58 айлын орон сууц, хоёрдугаар багийн “Нарлаг шанд” хорооллын байрны гадна талыг үндсэн өнгөөр будаж засварлаж дуусчээ.
Хуучин орон сууцны дээвэр, дулаалга, гадна фасадны засварын ажилд зориулж орон нутгаас 750 орчим сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд дээрх хөрөнгийг ажлын гүйцэтгэлийг нь харгалзаж компаниудад олгожээ.
Х.Эрдэнэбулган
Related news