Айраг сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-23 10:03:05
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг “Контлайн “ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд БНСУ-ын “Ewha womans university mokdong” эмнэлгийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг урьж  додугаар сарын 27-нд сумын иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулахаар болжээ.
Үзлэг оношилгоог дотор, эмэгтэйчүүд, уролог, эм зүйч гэсэн чиглэлээр зохион байгуулж шаардлагатай зөвлөгөө өгөх аж. Мөн  2017 онд БНСУ-ын “Ewha womans university mokdong” эмнэлгийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг урьж сумын иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж байснаас гадна 25 настай Ц.Цэндмааг БНСУ-д зүрхний цоорхойг нөхөх мэс засалд оруулсан нь амжилттай болж байжээ.
“Контлайн “ХХК 2007 онд олон улсын тээвэр зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Айраг суманд Гаалийн хяналтын талбай байгуулж ажилладаг аж. 
 Х.Эрдэнэбулган
Related news