Ноосны урамшууллын материал хүлээн авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оны малчдын ноосны урамшууллын материалыг долдугаар дугаар сарын 17-ноос эхлэн авч эхэллээ. Тус сум нийт 286 малчин өрхтэй. Малчид Засгийн газрын тогтоолын дагуу өөрсдийн бэлтгэсэн ноосоо үндэсний үйлдвэрт тушааж урамшуулал авах эрхтэй.
Одоогийн байдлаар Дорноговь аймагт нэг кг хонины ноос 3000 төгрөг, нэг кг тэмээний ноос 10 мянга орчим төгрөгийн үнэтэй байна. Малчид тэмээний ноосоо тушааж мөнгөө авахаас гадна Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу нэг тэмээг 2000, нэг хонийг 1000 төгрөгөөр бодож Мал хамгаалах сангаас урамшууллын мөнгөө авна.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн 14 сумын 2893 малчин 2017 онд улсын үйлдвэрт тушаасан ноосныхоо урамшуулалд 639 сая төгрөг авсан аж. Ноосны урамшууллын материалыг хүлээн авахдаа малчдын иргэний үнэмлэхний хуулбар, мал эмнэлэг ариун цэврийн бичиг, ноосны падаан, малчны нэр, малчны тамганы нэр, регистрийн дугаар зэргийг бүртгэж байгаа юм.

Х.Эрдэнэбулган