Дорноговьд шатахууны үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Харин “Мт”, “Нэйс ойл” А 92 бензинийг мөн 80 төгрөгөөр, дизель түлшийг 120 төгрөгөөр нэмжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 онд Сайншанд суманд нэг литр шатахууны үнэ 1790-аас 1650 төгрөг болж буурч байсан бол дахин ийн өссөн байна. Шатахууны үнэ яагаад өссөн талаар "Петровис" ХХК-ийн Сайншанд дахь салбарын төлөөллөөс асуухад тодорхой тайлбар хэлсэнгүй.
Харин шатахууны үнийн өсөлтөөс болж ард иргэдийн нуруун дээр ачаа ирж, өргөн хэрэглээний бараа дахин өсөж мөнгөний худалдан авах чадвар буурч байна гэж иргэдийн төлөөлөл ярилаа.
Х.Эрдэнэбулган