Хаврын мод тариалалтад идэвхтэй оролцсон иргэдийг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-16 11:07:17
Дорноговь /МОНЦАМЭ/.Оршин байгаа газар нутгаа ногооруулах, ногоон байгууламжтай болгох, аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа мод тариалалтад идэвхтэй оролцсон иргэн аж ахуй нэгжийг аймгийн ЗДТГ-аас урамшууллаа.
Энэ удаа Сайншанд сумын ЗДТГ-ын харьяанд ажилладаг “Тохижилт Сайншанд-Хот тохижилтын газар”-ын 84 ажилтан, иргэн Ц.Ариунбаяр, Б.Буянжав, О.Буянтогтох, Г.Жаргалсайхан, Ш.Очирсүх нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсынг энэ сарын 10-ны өдөр гардууллаа.
Хот тохижилтын ажилтнууд Сайншанд хотын ногоон байгууламжийг хариуцан ажилладаг бөгөөд энэ жил 3000 орчим мод тарьж ургуулж, арчилжээ.
Харин хөрсний доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулах аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу  энэ онд аймгийн хэмжээнд хайлаас, буйлс, нарс зэрэг 33 мянган ширхэг мод тарьсан гэж албаны хүн мэдээлэв.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаар хаврын мод тариалалтад идэвхтэй оролцсон иргэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулахаар шийдвэрлэсний дагуу дээрх урамшууллыг олгожээ.
Х.Эрдэнэбулган
Related news