Их дээд сургуулийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. “Дорноговь их хөгжлийн сан”-гаас аймаг орон нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр 2018-2019 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн суралцах оюутнуудад сургалтын тэтгэлэг болон хүүгүй нөхцөлөөр зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Журмын дагуу сургалтын тэтгэлэгт бүтэн өнчин суралцагч, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эцэг эх нь хоёулаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч, олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан тэмцээн болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагч тус бүр нэг, боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын амжилтыг ахиулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан гурван сурагч нийт найман суралцагчийг хамруулахаар шийдвэрлэжээ.
Тэтгэлэгт хамрагдсан суралцагчид их, дээд сургуулиа амжилттай төгсөж сум, орон нутагтаа ирж мэргэжлээрээ таваас найман жил ажиллахаар гэрээлэх бөгөөд сурсан зүйлээ орон нутгийн нийгмийн сайн сайхны төлөө, аймгийнхаа хөгжлийн төлөө зориулах үүрэг хүлээх юм.
Тэтгэлэгт хамрагдах болон зээл авах оюутан, суралцагчийн тоог боловсролын шатлал, мэргэжил, сум тус бүрээр ангилж долдугаар сарын 16-25-ний өдөр бүртгэж, наймдугаар сарын 05-ны дотор сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ. Тэтгэлэг болон зээлийг “Дорноговь Их Хөгжлийн сан” ТББ, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ТББ, Дорноговь аймгийн ЗДТГ-аас хамтран санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Х.Эрдэнэбулган