Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарын хяналт, шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
Уг Ажлын хэсэг “Боловсролын тухай хууль”, “Мэргэжлийн боловсрол, сургалтынтухай хууль” тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилт ямар байгаа талаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Төмөр замын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд энэ оны 11 дүгээр сарын 21-нээс эхлэн хяналт, шалгалтыг зохион байгуулна.
Дашрамд дурдахад Дорноговь
аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны
хөтөлбөрт дээрх ажлыг зохион байгуулахаар тусгажээ.