"Говийн хүүхэд- Эрүүл шүд" аян Замын-Үүд сумаас эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд "Говийн хүүхэд-Эрүүл шүд" аян эхэллээ.
Эмч болон эмнэлгийн ажилнууд тус суманд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоог дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн сарын хугацаатай хийж эхэлсэн байна.
Үзлэг оношилгоог ЭМШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Замын-Үүд сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд сумын хэмжээнд нийт 5000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна.
Дээрх хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы ивээл дор зохион байгуулж байгаа аж. Мөн "Говийн хүүхэд- Эрүүл шүд" аяныг удахгүй бусад суманд зохион байгуулахаар албаныхан төлөвлөсөн аж.

Х.Эрдэнэбулган