Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачилж аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төв болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” нэг сарын аяны хаалт тавдугаар сарын 07-нд боллоо.
Энэ хугацаанд албаныхан аймгийн ИТХ-ын даргын баталсан төлөвлөгөөт ажлын дагуу нийт 11 ажлыг зохион байгуулжээ. Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газар хамтран говийн бүсийн аймгуудыг хамруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” говийн бүсийн зөвлөгөөн зохион байгуулж авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор талууд санамж бичиг байгуулсан, авто тээврийн гэрээний бус зорчигч тээвэр эрхлэгч иргэдийг бүртгэлжүүлж судалгаа хийсэн, Сайншанд-Улаанбаатар чиглэлд 11 тээврийн хэрэгсэл, жолооч нар гэрээний бус тээвэрлэлт хийж байсныг таслан зогсоосон, техникийн улсын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хууль дүрмийн дагуу захиргааны арга хэмжээ авсан гээд тодорхой үр дүн гарсныг албаныхан онцлов.
Мөн жолооны курсын суралцагчдад зориулсан сургалт мэдээлэл, такси үйлчилгээ эрхлэгчдийн стандарт шаардлагыг мөрдүүлэх, босоо тэнхлэгийн авто зам дахь авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх самбар шинэчлэх, гэрэл ойлгогч наалт хийх, иргэдэд хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх зэрэг ажлыг зохион байгуулсан аж.
Дөрөвдүгээр сарын эхнээс тавдугаар сарын эхэн хүртэл мянганы замын босоо тэнхлэгийн авто зам дагуух Дорноговь аймгийг хамарсан зам дээр авто тээврийн таван осол гарч долоон хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ.
Тиймээс цаашдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотой зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд болон иргэдийн дунд зохион байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийх, ашиглалтын хугацаа дууссан тээврийг хэрэгслийг явуулахгүй байх, авто тээврийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.

Х.Эрдэнэбулган