Багийн Засаг дарга нар унаатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-04 16:01:48
Дорноговь  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын 10 багийн Засаг дарга  албан ажилдаа ашиглах унаатай боллоо.
Энэ удаа Айраг сумын Сайн-Ус, Алтанширээ сумын Тойг, Даланжаргалан сумын Бичигт, Иххэт сумын Бүрдэнэ, Мандах сумын Сэрвэнбаянхошуу, Хатанбулаг сумын Сулинхээр, Сайхандулаан сумын Улаан шороот, Хөвсгөл сумын Чулуут, Улаанбадрах сумын Аргалант, Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн Засаг дарга нарт албаны мотоциклыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулав.
Дээрх сумдын багийн Засаг дарга нарын зарим нь албан ажилдаа мотоцикльгүй байсан бол заримынх нь  эдэлгээ нь дууссан аж.
Дашрамд дурдахад аймгийн засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт  сумдын ЗДТГ-ын автомашин, багийн Засаг дарга нарын албаны унааг ээлж дараалан шинэчлэх  зорилт тавьжээ.
Х.Эрдэнэбулган
Related news