УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойрогтоо ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2018-02-13 21:52:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд УИХ-ын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж мал өвөлжилт хүндэрч байгаа сумдад аймгийн удирдлагуудын хамт ажиллалаа.

Тэрээр малчдын санал бодлыг сонсож цаашид эрсдэлээс хамгаалах сантай болж болзошгүй нөхцөлд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байх шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн сар шинийн босгон дээр улсын хошой аварга, улсын аварга малчин, аварга тариаланчаар шалгарсан хүмүүст шагналыг нь гардуулжээ.

Аймгийн Цагдаагийн газарт фургон автомашин, япон мотоцикл 5-ыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт фургон автомашин, ГХБХБ-ын албанд Prius маркын машиныг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр тус аймгийн 70-аас дээш настай 1449 иргэнд гарын бэлэг гардуулсан байна.

                                                                                                                                      Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ