Олон улсын дадлага, сургууль зохион байгуулах ажлын хэсэг Ховдод ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг "Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага зохион байгуулах асуудлаар анхны уулзалтаа 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон БОЭТөвийн удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд Баруун бүсийн хэмжээнд зохион байгуулах олон улсын дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцож, хамтран зохион байгуулах мэргэжлийн албад, байгууллагын дарга, мэргэжилтнүүдтэй биечлэн танилцав.
"Говийн чоно-2018" сургалт, дадлага сургуулийг ирэх 2018 оны тавдугаар сард баруун бүсийн таван аймгийг хамруулан Баруун бүсийн төв-Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. "Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил долоо дахь удаагаа Ховд аймагт болох юм. Тус сургалт, дадлага сургуульд баруун бүсийн таван аймаг хамрагдана.

Хамтарсан ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэр дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцан, аргазүйн зөвлөгөө өгч, сургалт, дадлага сургуулийн үеэр зохион байгуулагдах газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, уулнаас болон уснаас аврах ажиллагаа явуулах хээрийн дадлага сургуулийн талбайн байршилыг үзэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
А.Бямбасүрэн
А.Бямбасүрэн