Шилдэг яруу найрагчид Б.Явуухулангийн нэрэмжит шагнал гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-11 01:46:24

Завхан/МОНЦАМЭ/. Энэ жилийн "Болор цом" наадамд оролцож буй нэг шилдэг яруу найрагчид Дорнын их найрагч  Б.Явуухулангийн нэрэмжит шагнал олгохоор боллоо. Энэхүү шагналд Дорнын их найрагчийн цээж хөрөг бүхий цул мөнгөөр урласан тэмдэг, таван сая төгрөгийн мөнгөн шагнал багтаж байгаа ажээ. 

Цаашид утга зохиол, оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг бүтээл туурвисан нэг уран бүтээлчид жил бүр энэхүү шагналыг хүртээж байх юм. Их найрагчийн нэрэмжит анхны шагналыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МЗЭ-ийн шагналт "Болор цом"-ын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш, Б.Явуухулангийн 88 насны ойд зориулсан "Оюуны жимс" яруу найргийн наадамд түрүүлэн  хүртэж байжээ. 
Дашрамд дурдахад: Энэ жилийн "Болор цом" наадам 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт болох бөгөөд наадамд 30 шилдэг яруу найрагч өрсөлдөхөөр шалгарсан байна. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ