"Ижийгээ баярлуулж явна" гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 13:56:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХЖТ-ын дуучин, СТА Б.Цэрэн-Очир "Ижийгээ баярлуулж явнаа" нэртэй гэрэл зургийн уралдаан зарласан юм. 
Энэхүү уралдааны дүн гарч 
Завхан аймгийн Сантмаргац сумын иргэн Ц.Цогт-Буян тэргүүлжээ.
Мөн 
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ц.Өлзийсайхан, Дундговь аймгийн С.Сарантуяа, Өмнөговь аймгийн Булган сумын Г.Мөнх-Эрдэнэ, Ханбогд сумын Д.Минжинсор нар удаалсан байна. 
Дуучин залуу уг гэрэл зургийн уралдаанаа өөрийн нүүр хуудсаараа дамжуулан зарласан бөгөөд оролцогчдын тандалт авсан байдлаар дүгнэсэн аж. Уг гэрэл зургийн уралдаанд шалгарсан оролцогчид түүний "Тэшинхэн жонжуулж явнаа би", "Говь Шанхын хурд" цомгуудын эзэн болж, 
"Ижий баярлуулж явнаа" дууных нь клипэд ээжтэйгээ авахуулсан зургаа оруулах боломж олж авч байгаа юм. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ