Засгийн газрын тэргүүн Жавхлант, Ерөө сумын хаврын тариалалтын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-22 11:20:28
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат 05-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, Жавхлант сумын “Хурниад”, Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-иудын хаврын тариалалтын явц байдалтай танилцаж, тариаланчидтай уулзлаа.
Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 174.1 мян.га талбайд тариалахаас 05-р сарын 20-ны өдрийн байдлаар тариалалт 58.9 хувьтай явагдаж байна. Үүнээс 84.5 мян.га-д улаанбуудай, 20 га-д арвай, 833 га-д овьёос, 14.4 мян га-д рапс, 2.8 мян.га-д тэжээлийн ургамал, 1126 га-д төмс, 709.9 га-д хүнсний ногооны тариалалтыг хийгээд байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнгөрөгч амралтын өдүүдэд газар тариалангийн гол бүс нутгууд болох Төв, Дархан-Уул, Булган, Орхон аймгуудад ажилласан юм. Ерөнхий сайдыг ХХААХҮ-ийн Сайд П.Сэргэлэн болон тус яамны холбогдох хүмүүс дагалдан явлаа.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ