Эвлэрүүлэн зуучлалд иргэд талархаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-29 10:04:49

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн зарим иргэд шүүхэд талархаж байна.

Тухайлбал  Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн “Н” Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь зөв зүйтэй, хүнтэй тулж ажилладаг, асуудлыг хурдан шуурхай дор бүр нь зохицуулж өгдөг, цаг завыг хэмнэсэн давуу талтай юм байна гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрээр  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан юм. Тэдний маргааныг хурдан шуурхай зохицуулж, маргалдагч талтай эвлэрүүлж мөнгө авч өгөх хугацаа тохиролцуулж өгчээ.

Ингэж иргэдийн хоорондын маргаантай асуудалд эвлэрүүлэн зуучлал дэмжлэг үзүүлж байгаа нь иргэд хоорондоо эвлэрэх,бие биенээ хүндэтгэх,харилцан ойлголцох,цаг завыг нь хэмнэж, шуурхай чирэгдэлгүй үйлчилж, шүүхийн байгууллагад хандах эерэг хандлага нэмэгдэж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ