Ирэх оны аймгийн төсвийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-29 10:00:17

Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс Төсвийн тухай хуулийн дагуу 11 сарын 25-ны дотор өргөн барихаар заасны дагуу тус аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.

2016 оны урсгал төсөв 2014 оны түвшинд төсөвлөгдөж, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсвийн хэмнэлтийн хүрээнд урсгал төсвийг нэг хувиар бууруулах бодлого хэрэгжүүлж төсвийн төлөвлөлт хийсэн байна.

Мөн Байгаль хамгаалах сан, Хөшөөт хөгжил сангийн төлөвлөсөн төслүүдийг төсвийн бүрэлдэхүүнд оруулж батлуулах санал өргөн бариад байна.

Төсвийн тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан Орон нутгийн Хөгжлийн сангийн хувиарлалт,зарцуулалтад өөрчлөлт орж, Орон нутгийн хөгжлийн Сангийн төсөв 1,4 тэрбум төгрөгөөр буурч тавигдсан байна

Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжүүд өнгөрсөн  оны 8 дугаар сард санал оруулсан хүмүүсийн мөнгө төсөвт тусгагдсан.

Хэмнэлтийн зарчим хэрэгжүүлж өр авлагаггүй ажиллах шаардлага тавигдаж байгаагаараа ирэх 2017 оны төсөв онцлогтой юм байна.

Ховд аймгийн 2017 оны аймгийн төсвийг ирэх 12 сарын 02,03-ны өдрүүдэд болох аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ