Мялзан төст өвчин гараад удаагүй байтал цэцэг өвчин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-28 12:17:02

Малын гоц халдварт мялзан төст өвчний вакцинжуулалт хийж дуусаад удаагүй байтал өвлийн идэшний ид цагаар малын цэцэг өвчин гарч 160 гаруй ямаа үхсэн байна.

Ховд аймгийн Онцгой комисс Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт  малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд байнгын болон хяналтын пост ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөн зогсоох дэглэмийн хэрэгжилтийг хангаж, халдварын тархалтыг зогсооход чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Жаргалант, Ховд сумдын засаг дарга нарт үүрэг болгов.

Малын гоц халдварт цэцэг өвчинтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллах талаар малчид, иргэдэд сурталчлах мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.

Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэн орж ирсэн болон голомтод буй өвчилсөн малын мах ялган тусгаарлах, устгах, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах малын тоо, судалгааг гаргаж вакцины захиалга өгөхийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад үүрэг болгоод ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ