Улс тунхагласны өдрөөр шилдэг 300 хүүхдэд иргэний үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-25 12:48:59

1924 оны 11дүгээр  сарын 26 ны өдөр Монголчуудын хувьд хаант улсыг халж , Бvгд найрамдах улсаа байгуулан, Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр тохиож байна. Энэ тэмдэглэлт, тvvхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдрөөс хасаад  байсан удаа бий.  УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ өдрийг дахин сэргээлээ.

Энэ жил 11 дүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн энэ өдрийг урагшлуулан өмнөх өдөр нь буюу 25-ны Баасан гарагт бүх нийтээр амрахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталсан учир бүх нийтээрээ амарч байна.

Түүхэн энэ өдрийг тохиолдуулан Ховд аймагт олон хэлбэрийн ажил өрнүүлж, өргөн хүрээнд тэмдэглэж байна. “Монгол улсын иргэний андгай өргөх” ёслолыг аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж, 16 нас хүрч буй шилдэг 300 хүүхдэд Монгол Улсын иргэний үнэмлэх гардуулан өглөө. Үүний дараат Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх  хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаа болж,  аймгийн Хөгжимт Драмын театрт баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо.

Баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон нар тус тус  мэндчилгээ дэвшүүлж, тус аймгийн алдартан  гавьяатнуудаа хүндэтгэлийн индэрт урьж оролцууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон Алтангадас одонгоор 3 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүн, Ховд аймгийн хүндэт тэмдгээр 3 хүнд тус тус  шагнал гардууллаа.

Баярын хурлын дараа аймгийн хгөжимт драммын таетрын хүндэтгэлийн концерт тоглолоо.

Улс тунхагласны түүхт 92 жилийн ойн энэ өдөр аймгийн Спортын ордонд үндэсний бөхийн барилдаан боллоо.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ