ӨМНӨГОВЬ: Малчин Ц.Нэргүй улсын аварга саальчин боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Нэргүй улсын аварга саальчин цолоор шагнууллаа.
Ц.Нэргүй нь Галбын говийн улаан үүлдрийн тэмээний цөм сүргийг маллаж, эцэг, эхийнхээ уламжлалт арга туршлагыг өвлөн эзэмшиж, тэмээ маллагааны салбарт олон жил идэвхтэй хөдөлмөрлөсөн туршлагатай малчин юм.
Тэрээр жил бүр зохион байгуулдаг “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” болон “Түмэн тэмээний баяр”-т идэвхтэй оролцож, Тэмээтэй сайхан хос, Шилмэл буур, Шилмэл ингэ, Их сүүтэй ингэ номинацад тогтмол медаль, шагнал хүртэж иржээ.
Улсын аварга саальчин Ц.Нэргүй хөдөө аж ахуйн салбарт 25 жил идэвхтэй ажиллаж, ботго бойжуулан жил бүр 20-30 ингэ сааж, сүүлийн 3 жил дараалан сумынхаа “Их сүүтэй ингэ” шагналыг хүртжээ.
Улаанбаатар