ХОВД: Үенч сум хамгийн их цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-21 13:51:41

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй.  

Салхи баруунаас секундэд 3-8 метр хүрэх бол агаарын температур уулархаг нутгаар -10-15 градус, бусад нутгаар -18-23 градус хүйтэн байна.

Өчигдөр Ховд нутгаар агаарын температур өдөртөө -9-25 градус, шөнөдөө -21-34 градус хүрч хүйтэрлээ.

Одоогоор Үенч сумын нутгаар хамгийн их буюу 23 см зузаан цастай байна. Мөн Алтай суманд 21 см, Булган суманд 11 см цастай.

Дарви сумын нутгаар 1 см, Манхан, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар 1 см-ээс бага цасан бүрхүүл тогтжээ. Харин Жаргалант, Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Цэцэг, Дуут, Мянгад сумын нутгаар цасгүй байна.

Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Энэ сарын 24, 25-нд зарим газраар ялимгүй цас орох төлөвтэй.  

Холбоотой мэдээ