ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 6-7 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар мах, гурилын үнэ өссөнийг Өмнөговь аймгийн статистикийн газраас мэдээллээ.
Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийн
мэдээллээр нэгдүгээр зэргийн гурил 2650-2860 төгрөг, хонины мах 14500-15500,
адууны мах 13500-14000, ямааны мах 13000-14000 төргрөгөөр тус тус нэмэгдсэн нь
өмнөх сарынхаас 6-7 хувиар өсжээ.
Харин бусад бараа
бүтээгдэхүүнийн үнэ тогтвортой байгаа бөгөөд өндөг
620, сүү 6500, цагаан будаа 4350, элсэн чихэр 4650, А92 бензин 2750,
дизель түлшийг 3450 төгрөгөөр худалдаж байна.