ХОВД: Барилдаанд оролцогчдын ихэнх нь залуу бөх байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-13 16:01:20

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Ховд аймгийн Спортын ордонд боллоо.

Барилдааныг энэ сарын 12-нд Ховд аймгийн ИТХ, Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан бөгөөд 64 бөх зодоглов. 

Тус барилдаанд Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Үенч сумын харьяат, аймгийн заан Б.Уртнасан, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай нар шалгарчээ.

Энэ удаагийн барилдаанд оролцогчдоос 12 нь аймгийн цолтой, дөрөв нь сумын цолтой байсан ба ихэнх нь залуу бөх байжээ.   




Холбоотой мэдээ