ӨМНӨГОВЬ: Хүчит бөхийн барилдаанд Д.Анар түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулан Өмнөговь аймгийн ИТХ-ын нэрэмжит, улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар,
улсын харцага Э.Даш, Ц.Мөнхбаяр, улсын начин Д.Амарсайхан, Б.Сумъяа, Б.Мижидсүрэн,
О.Түмэн тэргүүтэй 64 бөх зодоглож, Дорнод аймгийн харьяат улсын заан Д.Анар
түрүүлж, Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан М.Баасанжав үзүүрлэж, Ховд
аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн харьяат улсын харцага Э.Даш
нар шөвгөрч үзэгч олныг цэнгүүллээ.
Бөхийн
барилдааныг Монгол Улсын тэргүүн бөх тайлбарлагч Ц.Батнасан тайлбарлалаа.
Монгол
Улсад ардчилсан шинэ үндсэн хуулийг 1992 онд батлах үйл ажилд нийт 430 депутат
оролцож байсан бөгөөд Өмнөговь аймгаас Б.Зандраа, Ж.Буд нар сонгогдон оролцож
байсан түүхтэй.
Улаанбаатар