ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-09 09:03:09

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурахыг ОБГ-аас сэрэмжлүүллээ.


Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай сумын нутгаар цасан шуурга, Булган, Гурвантэс, Ноён, Номгон сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Тиймээс иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ