Орон нутагт анх удаа зүрхний эмгэгийн мэс заслыг үнэ төлбөргүй хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД“Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” төслийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Ховд аймгийн сум, өрхийн 30 эмчийг хамруулсан сургалт зохион байгуулсан юм.
Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд болсон “Зүрхний цахилгаан бичлэгийн үндэс” сургалтын үр дүнд орон нутагтаа зүрх судасны яаралтай тусламж үзүүлэх, оношлогоо хийх боломж бүрдлээ.
Мөн орон нутагт анх удаа зүрхний эмгэгийн мэс заслыг үнэ төлбөргүй Манхан, Булган сумдын 3 иргэнд Ардын эмч хөдөлмөрийн баатар Н.Баасанжав болон АНУ-ын эмч нарын бүрэлдэхүүнтэй амжилттай хийлээ.
Мөн АНУ-ын эмч нар аймгийн мэс заслын тасагт хагалгааны зарим нэг багаж хэрэгслүүд бэлэглэж цаашид хамтран ажиллахаар шийдвэрлэв.
А.Бямбасүрэн