ӨМНӨГОВЬ: Адуучин Б.Эрдэнээгийн адуун сүрэгт ихэр унага гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-29 16:59:31

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн адуучин Б.Эрдэнээгийн адуун сүрэгт ихэр унага гарчээ.

 

Гүү ихэрлэх нь тун ховор бөгөөд ихэрлэвэл гүрэн даяар зарла хэмээж эзэндээ аз хийморь, баялаг, жаргал дагуулж ирэхээс гадна эд мал олон болохын ерөөлтэй хэмээн бэлгэшээдэг.

 

 

Тэрбээр 1982-1984 онд улсын бэлтгэлийн адуучин, 1983-1990 онд Сүхбаатарын зам нэгдлийн адуучин гээд насаараа адуун дэл дээр өсөж, одоо ч сум орон нутагтаа адуун сүргээ адгуулан маллаж, адуу малаа унаж эдлэх нь ховордсон үед ч морин дэлнээсээ буулгүй адуучин тэмцээн, багийн хурал цуглаан, овоо тахилга, сумын наадамд хос мориороо гангарч ирдэг ховорхон адуучдын нэг юм.

 

 

Холбоотой мэдээ