ӨМНӨГОВЬ: Хэт халалтын үед наршихаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-24 09:42:12

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар 2025 оны зургаадугаар сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд 38 градус хүрч хална. 


Тодруулбал, Аймгийн нийт нутгаар өдөртөө +36+38 градус хүрэхийг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.


Тиймээс иргэд олон нийтийг наршихаас онцгойлон сэргийлж, хэт халалтын үед бага насны хүүхдүүд, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээс гарахыг аль болох зайлсхийх, хурц нартай үед удаан гадуур явахгүй байх, нарны малгай, шүхэр хэрэглэх, ус сайн уухыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ