ӨМНӨГОВЬ: Дөрөвдүгээр сарын байдлаар төсөвт 483.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн орлогод 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 721.7 тэрбум төгрөгийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй.
Одоогоор төсөвт 483.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөсөн хэмжээнээс 238.3 тэрбум буюу 31.1 хувиар дутуу биелсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15.4 тэрбум буюу 3.1 хувь буурчээ. Харин нийт зарлагын хэмжээ 24.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Өмнөговь аймгийн Статистикийн газраас мэдээллээ.
Орон нутгийн төсвийн байгууллагын зарлага санхүүжилтэд 1.052.1 тэрбум төгрөг төлөвлөж, 500.8 тэрбум төгрөг зарцуулж 47.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин орон нутгийн төсвийн зарлага 518
тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 97.3 тэрбум төгрөг буюу 24.1 хувиар өсжээ.