Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар 08:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй.
Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5 - 10 метр хүрэх юм.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,
Тэс, Байдраг голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор,
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус,
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр
-10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн
байна.
Ихэнх
нутгаар өнөөдрөөс нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүйтний эрч суларна.