ӨМНӨГОВЬ: 63 хоршоо шинээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. НҮБ-аас 2025 оныг Олон улсын хоршооллын жил
болгон зарласан билээ.
Харин
шинэ хоршоо хөдөлгөөнийг 2024 оны дөрөвдүгээр сараас орон даяар
эхлүүлснээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган
малчин хоршооны гишүүнээр элсжээ.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагт 63 хоршоо шинээр байгуулагдаж,
58 хоршоо 7,5 тэрбумын хөнгөлөлтэй зээл авч, 7 хоршоонд 33 га газар эзэмшүүлсэн
байна.
Олон улсын хоршооллын холбооны чуулганыг 2024 оны арваннэгдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулж, дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй хүн чуулжээ.
Чуулганаар
соёл уламжлалын давтагдашгүй өв, нүүдэлч малчдын арга ухаан, үндэсний гар
урчуудын бүтээгдэхүүнүүд, хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа, бараа
бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар ярилцсан байна.
Тиймээс олон улсын туршлагад нийцүүлэн говийн
малчдынхаа байгуулсан хоршоог олон улсын түвшинд хүргэн борлуулалтыг дэлхийн
зах зээлд гаргах боломжийг судалж, салбар бүрд хөгжүүлж үр дүнд хүрэх, ядуурлыг
бууруулах тогтвортой хөгжихөд хоршооны загварыг ашиглах нь илүү үр дүнтэй
байгааг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж онцолжээ.