ӨМНӨГОВЬ: Цөлжилтийн эсрэг олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-06 16:46:34

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Даланзадгад хотод есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эрдэм шинжилгээний хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, "Оюу толгой” компани, Монголын шувуу хамгаалах төв болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

 

Хурлаар говь цөлийн хуурай уур амьсгалтай бүс нутгуудад цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн “Биологийн олон янз байдал түүний хамгаалал”, “Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох нь”, “Цөлжилтийн динамик”, “Ойн нөхөн сэргээлт ба нөлөөлөл”, “Бэлчээрийн менежмент”, “Газар доройтолтой талбайн нөхөн сэргээх”, “Хөрс судлал”, “Усны судалгаа, усны инженеринг”, “Тогтвортой хөгжлийн ногоон санхүүжилт”, “Газрын харилцаа”, “Холбогдох байгаль орчны хууль тогтоомж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

 

Тиймээс хуралд идэвхтэй оролцож цөлжилтийн эсрэг газар ашиглалт, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын талаар өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, санал, зөвлөмжөө хуваалцахыг  уриаллаа. 

Холбоотой мэдээ