Малын захыг тодорхой хугацаагаар зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-10 16:34:22

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар энэ 10 сарын 21-ний  өдөр  вакцинжуулалт дууссанаас  хойш  21 хоног  бог  малын  махны худалдааг түр зогсоож, “Цагаан морь”  захын үйл ажиллагааг тодорхой  хугацаанд  хязгаарлах шийдвэр гаргалаа.

Энэ хугацаанд бод малыг “Эрүүл бүс” болох Алтай, Зэрэг, Чандмань, Дарви, Цэцэг, Манхан зэрэг 6 сумдаас амьдаар нь оруулж ирээд зах дээр жижиглэнгийн махны  худалдааг тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах юм байна.

Малчид хотонд байгаа бүх малаа вакцинд хамруулбал малд 3 жилийн дархлаа тогтоно гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ