ӨМНӨГОВЬ: Аймгийн цэргийн хүрээний спортын наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-15 21:17:52

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын цэргийн хүрээний хугацаат цэргийн шилдэг байлдагчдын дунд цэрэгжилтийн спортын гурван төрөлт тэмцээн боллоо.

 

Тэмцээнийг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан Батмөнх даян хааны мэндэлсний 560, Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103, Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг угтан зохион байгуулжээ.

 

Тэмцээнд Хилийн цэргийн 0166, 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас тус бүр шилдэг 5 хугацаат цэргийн алба хаагч оролцож буудлага, гар гранат, туухай өргөлт гэсэн төрөлд өрсөлдлөө.

 


Туухай өргөлтийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч О.Эрдэнэсүндэв, дэд байрт мөн ангийн байлдагч Ц.Гүнд, гутгаар байрт Хилийн цэргийн 0166 дугаар ангийн түрүүч Г.Ёндонжамц, буудлагын төрөлд тэргүүн байрт Хилийн цэргийн 0166 дугаар ангийн дэд түрүүч Л.Мягмарсүрэн, дэд байрт ахлах байлдагч Э.Амгаланням, гутгаар байрт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байлдагч Ш.Зочинтөгөлдөр нар шалгарлаа.

 


Харин гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч О.Эрдэнэсүндэв, дэд байрт Хилийн цэргийн 0166 ангийн ахлах байлдагч Э.Амгаланням, гутгаар байрт Хилийн цэргийн 0166 ангийн түрүүч Г. Ёндонжамц нар тус тус эзэллээ.

 

Багийн дүнгээр тэргүүн байрт Хилийн цэргийн 0166 дугаар анги, дэд байрт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид шалгарлаа.

Холбоотой мэдээ