ӨМНӨГОВЬ: Жилийн эцсийн мал тооллогоор 2.04 сая толгой мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-02 14:03:30

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.04 сая толгой мал тоолуулжээ.

 

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 22.6 хувиар буурсан үзүүлэлттэй. Нийт мал сүргийн  92.7 мянга буюу 4.5 хувь адуу, 27.6 мянга буюу 1.4 хувь үхэр, 157.2 мянга буюу 7.7 хувь тэмээ, 547.3 мянга буюу 26.8 хувь хонь, 1217.2 мянга буюу 59.6 хувийг ямаан сүрэг тус  тус эзэлж байна. 

 


2023 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Ханбогд сум тэмээ, үхрийн тоогоор, Манлай сум адуу, хонины тоогоор, Номгон сум ямааны тоогоор аймагтаа тэргүүлсэн бол хамгийн олон малтай таван сумаар Ханхонгор сум 194.6 мянган толгой мал, Манлай сум 183.3 мянган толгой мал, Номгон сум 181.3 мянган толгой мал, Мандал-Овоо сум 168.1 мянган толгой мал, Ханбогд сум 164.1 мянган толгой малыг тоолуулсан байна. 

 

Харин Өмнөговь аймгийн хэмжээнд 9.4 мянган малчин өрх байгаагаас 17 хувь нь 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 28 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.

 

Холбоотой мэдээ