ӨМНӨГОВЬ: Нийгмийн даатгалын төлөвлөгөө 122.3 хувьтай биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-21 17:30:25

Даланзадгад, арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2023 оны эхний 11 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 122700.4 сая төгрөг төвлөрч, төлөвлөгөөний биелэлт 122.3 хувьтай байна.


Харин нийгмийн сайн дурын даатгуулагчийн тоо 3701 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 136 хүнээр буюу 3.5 хувиар буурчээ.


Нийгмийн даатгалын орлогын 70.4 хувийг тэтгэврийн даатгалын сан, 6.9 хувийг тэтгэмжийн даатгалын сан, 6.4 хувийг ҮОМШӨ-ий даатгалын сан, 1.5 хувийг ажилгүйдлийн даатгалын сан, 14.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сан тус тус бүрдүүлжээ.


Тэтгэврийн даатгалын сан нийгийн даатгалын зарлагын 70.3 хувийг, тэтгэмжийн даатгалын сан 6.6 хувийг, ҮОМШӨ-ий даатгалын сан 6.6 хувь, 1.6 хувийг ажилгүйдлийн даатгалын сан, 14.9 хувийг эрүүл мэндийн даатгалын сангуудад тус тус зарцуулсан байна.

Холбоотой мэдээ