ӨМНӨГОВЬ: Нийтийн тээврийн үйлчилгээг эрчимжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-15 17:39:21

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн хэмжээнд цасан шуурга шуурч хүйтний эрч онцгой чангарч байна. Тиймээс Даланзадгад сумын Засаг даргын захирамжаар дунд оврын зургаан автобус, 2 эко автобусыг гэр хорооллын 8 чиглэлд өдөр бүр 7.00-19.00 цагийн хооронд иргэдэд тогтмол үйлчлүүлэхээр шийдвэрлэжээ.


 

Нийтийн тээврийн автобусаар хүүхэд 200, том хүн 500 төгрөгөөр зорчих бөгөөд сургуулийн хүүхэд, ахмад настнууд 90 гаруй хувьд үйлчлүүлж байгааг Даланзадгад зорчигч тээврийн газраас мэдээллээ.

 

Даланзадгад сумын алслагдсан гэр хорооллын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй нэмэгдүүлснээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЕБС-ийн сурагчид цаг алдалгүй, аюулгүй зорчих боломжоор хангагдаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ