ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-11 16:08:30

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар 2023 оны арванхоёрдугаар сарын 11-16-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг УЦУОШГ-аас мэдээллээ.

 

Тодруулбал, говийн бүс нутгаар 2023 оны арванхоёрдугаар сарын 14-15-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр секунд хүрч ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Шөнөдөө -22 -27 градус,  өдөртөө -13 -18 градус хүйтэн байна.

 

Тиймээс  иргэд, тээвэрчид хол, ойрын замд гарахдаа тээврийн бүрэн бүтэн байдлыг хангах, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа.   

Холбоотой мэдээ