ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-09 08:22:02

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

 

Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд 30 км хатуу хучилттай авто замыг “Авто зам, Гео зураглал ХХК-иуд тавьж улсын комисст үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлэн өгчээ.

 

Тус үйл ажиллагааг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

 

Авто замын урт 30 км, өргөн 12 м, хучилтын өргөн 8 м, хучилтын нийт зузаан 38 см, цементээр бэхжүүлсэн суурь 25 см, харлуулсан дайрган суурь 8 см, асфальт бетон хучилттай.

 

Даланзадгад-Гурвантэс сумын чиглэлд тавих 174 км хатуу хучилттай авто зам нь нутгийн ард иргэд зорчих, Нарийнсухайт чиглэлийн бүлэг орд, Шивээхүрэн боомтын чиглэлийн тээврийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, ая тухтай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Баруун бүсийн сумдыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хоттой холбох авто замын үргэлжлэл болох 30 км замыг нийт 51.07 тэрбум төгрөгөөр тавьжээ.  

Холбоотой мэдээ