ӨМНӨГОВЬ: Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-04 15:59:59

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 оныг "Хүүхдийн хөгжил хамгааллын жил" болгон зарлаж, 106,7 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ.


Тодруулбал, ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар "Хүүхэд хөгжил хамгааллын жил" болгон зарлаж "Хүүхдэд ээлтэй Өмнөговь" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг шинээр барих, хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сум бүрд хүүхэд хамгааллын ажилтан ажиллуулахаар 2024 оны төсөвтөө тусгахаар боллоо.



Хүүхдэд ээлтэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд барилга байгууламж, бүтээн байгуулалтыг ажлыг хийж хүүхэд хамгааллын асуудлыг судлах, төлөвлөх, тус чиглэлээр үе шаттай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Өмнөговь аймаг нийт 28258 хүүхэдтэй. 2023 оны 10 сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмж 27990 хүүхэд авсан бол шинээр 168 хүүхэд нэмэгдэж авчээ. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 178 өрх хамрагддаг ба эдгээр өрхийн 507 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 434 хүүхэд байгаагаас байнгын асаргаа шаардлагатай 303 хүүхэд байдаг судалгааг Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ