ӨМНӨГОВЬ: Ихэнх нутгаар бороо, цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-23 10:54:46

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар бороо болон цастай байхыг УЦУОШГ-аас мэдээллээ. 

 

Долоо хоногийн урьдчилсан төлөв мэдээгээр 2023 оны 5 дугаар сарын 23-наас нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн хэсгээр бороо болон цас орно.

Энэ хугацаанд салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 24-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Тиймээс хол, ойр замд гарч байгаа жолооч нар зам халтиргаа гулгаатай байх тул хурдаа тохируулан зорчихыг, мөн тур зуурын хүчтэй салхи шорооны улмаас үүсч болох гэнэтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд олон нийтэд анхаарууллаа.

24-нд ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө +9 градус, өдөртөө +21 градус дулаан байна. Харин 5 дугаар сарын 29-нөөс ихэнх нутгаар эрс дулаарна.

 

Холбоотой мэдээ